Миний бодлоор буддизм нь ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ухаан юм. Буддизмын гүн ухаан, буддын шашинтны зан төрх салшгүй холбоотой. Бид Бурхныг өөрөөсөө гадуур биш, харин өөрийнхөө санаа бодлоос эрдэг. Ертөнцийн бүх юм харилцан уялдаатай гэж манай сургаал үздэг. Тэгэхлээр цаашдаа жаргаж зовох нь өнөөгийн бидний явдал үйлсээс л болно. Буян үйлдэж, зөв сэтгэж бодох явбаас энэ насандаа жаргана, улмаар хойд насандаа ч сайн сайхныг эдэлнэ. Бусад амьтанд тус болж чадах аваас түүнд заавал тусалж бай. Тусалж чадмааргүй бол гэм хор учруулахгүйг бодох учиртай. Нүгэл хилэнц болно гэж айсандаа бус, харин ээнэрч хайрласандаа тэгж бодох хэрэгтэй. Уг чанар нь ийм л юм.

Будда ба Эзэн тэнгэрийн ялгаа нь юу вэ?

Өнөө үед Эзэн тэнгэрийн тухай ойлгоц нь бурхны номын сургаалаас ялгаатайг санаж авмаар байна. Эзэн тэнгэрийн сургаал дээр ухаанаа төвлөрүүлбэл хүмүүс далдын заалтын эрхэнд өөрсдөө орно. Ингэснээрээ “биднийг бүтээгчийг” дуулгавартай дагасны уршигт тарчилна. Энэ нь гүнзгийрүүлэн ухах гүн ухааны ухаарлыг зогсинго царцанги байдалд оруулах болно. Эзэн тэнгэр нь бүхнээс хүчтэй, бүхнийг буй болгосон юм бол зовлон, шударга бус байдлыг ч буй болгожээ гэж ойлгоход “Эзэн тэнгэр хэмээх онол” хүргэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд бурхны номын сургаал учир шалтгаан дээр үндэслэдэг болохыг мэдэх нь чухал юм. Ийм учраас бурхад бүтээгчид биш, өөрсдийн сургаал сонсогчдын багш нь буюу залуурчид байдаг. Буддын номын ёсоор дэлхийг бүтээгч нь бидний үйлийн үрийн боловсорсон хүчин зүйлээс илүү юу ч бус. Бидний үйлдэл сэтгэлд ул мөрөө үлдээж, тэр нь бидний ирээдүйн оуны хувьсгалд нэмэр болно. Товчоор хэлбэл аз жаргал нь бүтээлч үйлсийн үр дүн, зовлон бол бүтэлгүй үйлийн үр дагавар юм. Бүтэлгүй үйлдэл буюу үйл нь муу сэтгэлийн уршиг, сайн үйлс нь сайхан сэтгэлийн үр юм.

Эх сургалж: www.buddha.mn