Дэлхийн буддистуудын өдөр буюу олон улсын бурханы шашинтны өдөр жил бүрийн 4-р сарын 8 нд тохиодог билээ. Эл өдрийг монголчууд бид сүүлийн жилүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханд Энх тайвны мандал өргөдөг, даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө бурханы шашинтан хүмүүсийн оролцоо зэргийг дурьдан санах өдөр болгон тэмдэглэдэг тул монгол орны бүх буддын шашны сүм хийдүүд дор бүрнээ тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж даян дэлхийн энх тайвны төлөө бие сэтгэлээр буян хураахыг урьж байна.

МБШТ Гандантэгчэнлин хийд