Монгол улсын тусгаар тогтнолын үндэс, ард түмний оюун санааны эв нэгдлийн баталгаа, үндэсний бахархал болсон түүх, өв уламжлал, зан заншил, шашин соёл, бичиг үсгийг ард түмэнд үнэн бодитоор түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд, үр хойч үедээ дамжуулан өвлүүлэх, ёс суртахуунтай монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ.

Энэхүү зорилго үйл ажиллагааг дэмжиж Мөнхийн үсэг ХХК, Монголын Үнэт Цаас Хэвлэл ХХК, Экопак Монгол ХХК тус бүр 5.000.000₮ нийт 15.000.000₮ хандив өргөж буянтай сайхан үйлсийг дэмжлээ. Дэлхий даяар эдийн засгийн хүндрэлтэй халдварт өвчин тархсан байдалтай байгаа хэдий ч Тус групп ажилтан албан хаагчдаасаа нэгийг ч халахгүй, ажлын байраа хадгалж үлдэх бодлого барьж байгаагаа илэрхийллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Олон хүний амьдралд дэм болж буянтай сайхан ажил хийж байгаа МӨНХИЙН ҮСЭГ ГРУППЫН хамт олонд талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

2020 оны 04 сарын 01