АЖИА ГЭГЭЭНИЙ ЭМНЭЛЭГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа Ринбүүчигийн санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” баригдаж дууссан билээ. Сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар бүтсэн тус эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна.

2012 онд эхэлсэн эмнэлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд одоо барилгын ажлын дараах цэвэрлэгээ хийгдэн тоног төхөөрөмжүүдээ суурилуулж байгаа юм.

4,1 тэрбум төгрөгөөр боссон Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах гэнэ.