Буддын анхан, дунд, гүнзгий шатны сургалт Жавзандамба хутагт төв
2014 оны 04 сарын 21-ны өдрөөс эхлэн манай Жавзандамба Хутагт Төвд тогтмол явагддаг Буддизмийн танилцуулга хичээл үргэлжлэнэ.. Хичээл долоо хоног бүрийн Даваа, Лхагва, гарагуудад анхан шат Мягмар, Пүрэв гарагуудад дунд шатны сургалт 18.30 – 20.00 цагийн хооронд явагдана. Та бүхнийг манай төвийн ээлжит сургалтанд морилон ирэхийг урьж байна.
Бурханы шашны танилцуулга хичээлийн товч агуулга
Зургаан долоо хоног үргэлжлэх тус хичээлээр Бурханы шашны гүн ухаан, түүнд суурилсан ёс зүйн хэм хэмжээ, уг ёс зүйг хэвшүүлэх арга болсон Буддын бясалгалын талаар цогц мэдлэг олж авах юм.
Эхний 2 хичээл Буддист ёс зүйн талаар өрнөх бол дараагийн 3-6 р хичээлээр бясалгалын үндсэн зарчим, түүний ангилал болон амьсгал дээр төвлөрөх бясалгалын талаар дэлгэрэнгүй үзнэ. 7,8 хичээлээр Буддын ёс зүйн хөгжлийн олон шатууд, 9,10 хичээл Буддын гүн ухааны үндсийг заах юм. Буддын зан үйлийн тайлбар 2 хичээлээр танилцуулга хичээл өндөрлөнө. Мөн дунд шатны сургалтаар бодь мөрийн зэрэг хөтлөж байна.
дэлгэрэнгүй мэдээллийг 98113045
www.buddha.mn