… Ашид мөнхрөх мэт буруугаар бүү аашил,
Аймшигт гурван муу заяаны зовлонг сана,
Амь таслах тэргүүтэн биеийн гурван нүглийг
Аль чадах чинээндээ хүчлэн хичээж цээрлэ.
Худал хэлэх тэргүүтэй хэлний гэмүүд болон
Хохмой тэргүүтэй сэтгэлийн гэмүүдийг тэвч,
Хоцроолгүй арван нүглийг машид боох энэ нь
Хотол дээдсийн явдал, номын ёс бөлгөө
Асар халуунаар түлэгдэж, хүйтнээр хөлдөх тэргүүтэй
Арван найман тамын зовлонг өдөр бүр санаж үйлд
Ашид өлсөж, цангам энэлсээр эцэнхий туранхай болсон
Аймшигт өлөн бирдийн зовлонг ч санаж үйлд
Тэрчлэн мунхраад элдэв зовлонд нэрвэгдсэн
Тэнэг, хэлгий адгуусны зовлонг санан үйлд,
Тэдгээр гурван муу заяанд төрүүлэгч нүглийг тэвчээд
Тэнгэр, хүмүүн зэрэг сайн заяанд төрүүлэгч буяныг үйлд
Олдохуйяа бэрх Замбу тивийн хүмүүний биеийг
Орь ганцын төдий олсон энэ л цагт
Олон зовлонт муу заяаны уг болсон нүглийг
Огоот хянамгайлж чин зоригоор тэвчигтүн…
Хутагт Нагаржуна