Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан нийтэд нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болон хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-ны бямба гарагийн 10:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд болох аж.
“Бурхан багшийн сургаал дэлхий дахинд” ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд:
- Азийн Буддист Энх Тайвны Бага хурлын Энэтхэг, Шри Ланк, Непаль, Вьетнамын үндэсний төвийн төлөөлөгчид,
- АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Байгаль Орчны Түүхч, доктор Betsy Quammen,
- Wolverine Foundation-гийн Гүйцэтгэх Захирал Rebecca Watters,
- Асралт ТББ-ын УЗ-ийн гишүүн, зөвлөх Yuеli Minder болон МБШТ Гандантэгчэнлин хийд, МБШИх сургууль, МУИС-ын эрдэмтэн судлаач нар оролцоно.
Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид:
- Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал,
- МБШТ-Гандантэгчэнлин Хийд,
- Монголын Сүсэгтний Холбоо НҮТББ
- Бурхан багшийн их дүйчэн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг

Харин хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийг зургаадугаар сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна. Өдөрлөг олон нийтэд нээлттэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой.
Өдөрлөгөөр:
– Эрийн гурван наадам
– Уламжлалт тоглоом
– Дугуй, скүтерны уралдаан
– Шатар, даамны уралдаан
– Спорт аяга өрөлтийн уралдаан
– Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн
– Зургийн уралдаан
– Төвөд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний уралдаан
– Шүлэг, дууны уралдааныг зохион байгуулах аж.