Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Хүүхдийн баяр Гандантэгчэнлин хийдэд нэртэй үйл ажиллагаа байлаа.

Энэ үйл ажиллагааны уриа Хүүхэд бүхэн инээж байг гэсэн уриатай байсан юм. 

Хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой тэмцээн бэлтгэсэн байсан нь Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирсэн хүн бүхний анхаарлыг татаж байлаа.

Хүүхэд багачууд олон төрлийн тэмцээн уралдаан оролцож өөрийн авьяас чадвараа сорьж байсан нь аз жаргал инээд хөөрийг хүн бүхэнд бэлэглэж байлаа.