Гандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийд

[засварлах | edit source]

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Гандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсигийн сүм
Товч мэдээлэл
Байрлал Монгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан нь Манжийн хаан Найралт төв
Байгуулагдсан 1727 он
Сэргээгдсэн 1944, 1994 онууд
Хөлгөн Их хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, Урсгал Буяны ёс
Шинэчилсэн 1992
Хамба лам Чойжамц
Лам хуврагын тоо 150 +
Festivals Цам

1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Төвөдийн Буддын шашны төв хийд юм.

Нэр[засварлах | edit source]

Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хүлгэн” гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.

Түүх[засварлах | edit source]

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь Төвөдийн буддын шашны ганц төв болж байв.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

Дацан, сургууль[засварлах | edit source]

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дyнд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Төвөдийн Буддын шашны сургууль, дацангуудтай.

Гандантэгчинлин хийдтэй холбоотой шүүмжлэл[засварлах | edit source]

Гандантэгчэнлин хийдийн оршдог Баянгол дүүргийн 16-р хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их хөрсний бохирдолтой газрын нэг юм. 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академитай хамтарсан “Хөрсний бохирдлын эргэн тойронд” хэлэлцүүлгийн үеэр Гандантэгчэнлин хийд орчмын газарт хүний биед хортой олон төрлийн химийн нэгдэл, бохирдолтой байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байгааг онцолсон.[4]

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Гандантэгчэнлин хийдэд байх тагтаа шувуу хэт олон байгаа нь нийгмийн эрүүл мэнд, ариун цэвэрт хортой байгаа талаар сануулж дүгнэлт гаргасан ч Гандантэгчэнлин хийдийн захиргаанаас тодорхой үр дүнтэй ажил хэрэгжүүлээгүй. Мөн Гандантэгчэнлин хийд дээр будаа худалдаалдаг иргэдийг цэгцлэх асуудлаар мөн үр дүнд хүрч чадаагүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаанд Гандантэгчэнлин хийдийн хашаанд амьдардаг тагтаа шувуунаас халдварт болон бусад олон өвчин үүсгэгч 60 гаруй төрлийн нян илэрсэн ба хөрсний бохирдол маш өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан.

Улсын төсвөөс жил бүр Гандантэгчэнлин хидэд 5 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд 2015 онд 5.4 төгрөг төсөвлөсөн нь улсын эдийн засаг хүндрэлтэй үед оновчгүй шийдвэр болсон гэж олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байв.

2009 оны Дорнын тооллын шинэ жил буюу Цагаан сар баярын үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Гандантэгчэнлин хийдийн хэвийн боов үйлдвэрлэх явцад хяналт шалгалт хийхэд стандартад нийцэхгүй, бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь илэрсэн. 2012 онд мөн адил шалгалт хийхэд зөрчил хэвээрээ бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалддаг нь дахин илэрсэн.

Хийдийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэл

2015 оны 1 сарын 25-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Төвөдийн буддын шашны “Их хүрээ” хийдийн хамба лам Б.Санждорж сэтгүүлчдэд хандан Гандантэгчэнлин хийдийн хамба лам Чойжамцын ёс суртахуунгүй үйлдэл болон өөрийг нь гүтгэн доромжилсон талаар мэдээлэл хийсэн нь мөн оны 1 сарын 27-ны Нийгмийн толь сонины дугаар нийтлэгдэж байсан.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн