Бурхан багш: Гажууд сэтгэлээ зассан цагт, Гайхал ертөнцийг засах шаардлаггүй

Бурхан багш нэгэн тосгонд ном сургааль айлдхаар очиж гэнэ.
Тэр тосгоны нэг баян хүн Бурхан багшруу нулимж элдэв муу үгээр харааж загнаж гэнэ.
Тэгсэн бурхан багшын ойрын шавь Анандын уур ундуйцал нь маш их хүрч. Будда багш минь таныг зөвшөөрвөл бид энэ хүнийг хөөж явуулъя гэж гэнээ.

Бурхан багш нөгөө хүнд хандан таньд баяралла дараа хүнийг загниж харааж нулиммаар санагдвал бидэн дээр ирэж байгаарай гэж гэнэ.
Өнөө хүн ихэд гайхан “таньд баярлалаа хүн хараамаар санагдвал бидэн дээр ирэж байгаарай”гэсэн үг шөнжингөө чихэнд нь сонсогдлоо.
Маргааш өглөө нөгөө хүн бурхан багш дээр хүрч ирээд өчигдөрийн миний хийсэн үйлдэлд намайг уучлаарай гэж гэнэ.

Бурхан багш чи юу ярина вэ? Уучлалт гуйх хэрэг байхгүй өчигдөрийн хүн аль хэдийн байхгүй болсон. Та надаас уучлалт гуйх шаардлаггүй. Би ясан гэж таныг уучлах билээ та намайг огтхон ч гомдоогоогүй.

Би ч таныг уучлах шаардлаггүй.
Уучлалт гуйх хэрэгтэй бол та Анандаас л уучлалт гуй тэр л таньд гомдосон байх. Анандийн сэтгэлд ямар уур ундууцал нуугдаж байгааг та мэдүүллээ гэж гэнэ. Анад өөрөөсөө ичиж гэнэ.
Тэтгээр хүн тэр тосгоны бүх хүн Бурхан багшид хүндлэл үзүүлэн бурхан багшын их ухааныг бишрэн алга хавсаран залбирав номын их рашааныг уув.

Гадна талын шалтаг бүрийг
Гардаж янзлаад барагдахгүй
Гажууд сэтгэлээ зассан цагт
Гайхал ертөнцийг засах шаардлаггүй.

Өргөгст дэлхийг ширлье гэвэл
Өчнөөн шир орно
Өөрийн гутлын улийг сайтар ширэлвэл
Өргөст хорвоог ширлэх шаардлаггүй.
Бодьчаряа аватараас…

Хүн доромжилмоор санагдвал амаараа дүүрэн баас үмхэж байна гэж бодоорой гэж Дээрхийн гэгээнтэн далай багш айлдсан байдаг.

Эх сурвалж: Shigtgee.com

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн