Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан нийтэд нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болон хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-ны бямба гарагийн 10:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд болох аж.

 “Бурхан багшийн сургаал дэлхий дахинд” ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд:

  •  Азийн Буддист Энх Тайвны Бага хурлын Энэтхэг, Шри Ланк, Непаль, Вьетнамын үндэсний төвийн төлөөлөгчид,
  •  АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Байгаль Орчны Түүхч, доктор Betsy Quammen,
  • Wolverine Foundation-гийн Гүйцэтгэх Захирал Rebecca Watters,
  • Асралт ТББ-ын УЗ-ийн гишүүн, зөвлөх Yuеli Minder болон МБШТ Гандантэгчэнлин хийд, МБШИх сургууль, МУИС-ын эрдэмтэн судлаач нар оролцоно.

Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид:

  • Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал,
  •  МБШТ-Гандантэгчэнлин Хийд,
  • Монголын Сүсэгтний Холбоо НҮТББ
  • Бурхан багшийн их дүйчэн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг
Гэрэл зургийг MPA.mn

Харин хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийг зургаадугаар сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна. Өдөрлөг олон нийтэд нээлттэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой.  

Өдөрлөгөөр:

–          Эрийн гурван наадам

–          Уламжлалт тоглоом

–          Дугуй, скүтерны уралдаан

–           Шатар, даамны уралдаан

–          Спорт аяга өрөлтийн уралдаан

–          Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн

–          Зургийн уралдаан

–          Төвөд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний уралдаан

–       Шүлэг, дууны уралдааныг зохион байгуулах аж.